Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

ФОТО МЭДЭЭ


нийт 4

2025-2026 өвөл цагийн мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн 14 хоногийн аяны шилдгүүд тодорлоо

2026-06-01 24
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн 14 хоногийн аяны шилдэг байгууллагууд тодорч, шагналыг гардууллаа. Тус аяны хүрээнд байгууллагууд иргэд, албан албан байгууллагууд руу чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажил зохион байгуулж, соёл хүмүүжил, урлаг спортын арга хэмжээг идэвх санаачилгатай хэрэгжүүлэн оролцсон бөгөөд ажлын үр дүнгээр дараах байгууллагууд шалгарсан байна. 🏆 1 дүгээр байр – Эрүүл мэндийн төв Өргөмжлөл, Батламж 2,000,000 төгрөг 🥈 2 дугаар байр – Мэргэжлийн сургалттай сургууль Өргөмжлөл, батламж, 1,500,000 төгрөг 🥉 3 дугаар байр – Ахмадын өргөө Өргөмжлөл, батламж, 1,000,000 төгрөг ⭐ Тусгай байр – Засаг даргын Тамгын газар Өргөмжлөл, батламж, 500,000 төгрөг Мэдээлэл сурталчилгаа, соёл хүмүүжлийн 14 хоногийн аянд идэвхтэй оролцож, хамтран ажилласан байгууллага, хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа.

2026-02-05 105
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдаж сумын 9 алдартаныг шалгаруулах асуудлыг хэлэлцлээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11146
8638 / 77%
1129 / 10%
390 / 3%
989 / 9%