2022-09-20
499
Ханхонгор сумын ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан 9 сарын 16-ны өдөр 66.7 хувийн ирцтэй хуралдаж 8 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Сумын ИТХ-ын төлөөлөгчийн Ёс зүйн дүрэм батлах тухай
- Сумын ИТХ-ын Хорооны үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах тухай
- Төлөөлөгчийн үнэмлэх, Төлөөлөгч, Хороод албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх журам батлах тухай
- Сумын ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
- Сум хөгжүүлэх 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын тухай мэдээлэл сонсч, төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах, ялангуяа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудалд онцгой анхаарах талаар зөвлөмж чиглэл өгөв.
- 2021 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэн батлах
- ОНХС-ийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн төлөөлөгчдийн олонхийн саналаар малын татварын орлогоос ОНХС-нд төвлөрөх хөрөнгөнөөс 150,0 сая төгрөгийг МАА-н өвөлжилтийн бэлтгэл хангахад зориулахаар батлав.
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсч, ирэх өвөл хавар цаг хүндрэх нь зайлшгүй болсон тул МАА-н өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, өвс тэжээлийн нөөц бэлдэх талаар чиглэл өглөө. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд малчдаас захиалга авч байгаа ба аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хонин толгойд шилжүүлснээр 1 малд оногдох нормоор тооцож малчин, мал бүхий өрхүүдэд шаардлагатай өвс тэжээлийн тооцоо гаргаж /оногдол хуваарь хийж/ түүний 50 хүртэл хувь буюу татан авах тээврийн зардлыг ОНХС-ийн малын татварын орлогын 150.0 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тогтов. Иймд мал бүхий иргэдээс төлөх албан татварын орлогыг бүрэн хураах, өвс тэжээлийн тооцоог айл өрхөөр бүрэн тооцож гаргах, хямд, чанартай өвс тэжээлийн судалгаа хийх, малчид өвс тэжээлээ худалдан авах бэлэн мөнгөний нөөцөө бүрдүүлэх, мал мах худалдан борлуулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, дээрх зардлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг сумын Засаг дарга, Санхүүгийн алба, багийн Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгов.