Ханхонгор сумын ЖАРГАЛАНТ багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд сумын Засаг дарга, Хурлын ажлын алба болон Тамгын газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд болон бусад албаны хүмүүс оролцож, иргэдэд цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэн, төрийн үйлчилгээ үзүүллээ.
Тус хурлаар орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлыг эрэмбэлэх асуудлыг хэлэлцэж, сум, орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, багийн хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдийн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов.






