Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Хуралдааны мэдээ мэдээлэл

2023-08-18

  • Удахгүй хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой боловсролын байгууллага /ЕБС, Цэцэрлэг/-ийн үйл ажиллагааны талаархи мэдээлэлтэй танилцаж цаашид анхаарах асуудал тулгамдсан асуудлын талаар санал солилцож үүрэг чиглэл өгсөн.
  • Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тодотгол оруулж сумын төвийн урд /хуучнаар тахиан байр/бүс орчимд жимс жимсгэний зоорь, агуулах барих мөн мал нядалгааны газар байгуулах зэрэг обьектын газрын асуудлыг шийдвэрлэсэн.
  • Сумын 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй танилцаж хэлэлцэн баталсан
  • 2023 оны төсвийн орлогын биелэлтийн явцтай танилцсан.
  • Сумын 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал болон бусад төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг зөв зохистой хувиарлан баталж төсвийн захирагч нарт баталсан төсвийн хүрээнд хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1331
518 / 39%
423 / 32%
190 / 14%
200 / 15%