Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Ханхонгор сумын Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдлаа.

2026-06-22

ХАНХОНГОР СУМЫН ӨГӨӨМӨР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА
Ханхонгор сумын ӨГӨӨМӨР багийн иргэдийн Нийтийн Хурал 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг дарга болон Тамгын газрын мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд болон бусад албаны хүмүүс оролцож, иргэдэд цаг үеийн мэдээ мэдээлэл хүргэн, төрийн үйлчилгээ үзүүллээ.
Тус хуралд иргэдийн Нийтийн Хуралдааны даргыг сонгох сонгууль болж Дамдинсүрэнгийн Амгалан-Энх сонгогдлоо.
Мөн сум, орон нутгийн хэмжээнд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагаа, цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож, багийн хөгжил, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдийн хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11184
8661 / 77%
1136 / 10%
392 / 4%
995 / 9%