Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ

Сумын товч танилцуулга

2022-01-05

 

 

                Газар зүйн байршил

  • Улаанбаатар хотоос 532 км,
  • Аймгийн төвөөс 25 км зайд байрладаг. Өмнөговь аймгийн 8 сумтай хиллэдэг.

 

Баруун талаараа:  Хүрмэн сум, Баяндалай сум

Хойт талараа: Булган сум, Мандал-Овоо сум

 Зүүн талаараа: Цогт-Овоо сум, Цогтцэций сум,                                            Зүүн өмнө талаараа:  Баяновоо сум, өмнө талаараа Номгон сумдтай тус тус хиллэдэг.

 

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшнөөс дээш 1000-1500 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтайн нурууны төгсгөл Говь-Гурван сайхан уулын хормой Хацарын хэцийн энгэр бэлд оршин байрладаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл.

 

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 993130 га.

 

Зориулалт

Хэмжээ /га/

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

850699

85.65

Ойн сан бүхий газар

20257

2.03

Тусгай хэрэгцээний газар

409267

4.12

Тосгон,суурингийн газар

7810

0.8

Дэд бүтцийн газар

1547

0.16

Уул уурхай эдэлбэр газар

71890

7.24

                                                     

 

ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЭЦ

 

Уул уурхай: Тус сумын Хондот багийн нутгийн зүүн хэсэгт Баруун Нарангийн нүүрсний уурхай оршдог ба сайн чанарын 200 сая тонн коксжих нүүрсний      ордыг “Хангад Эксплорэйшн” ХХК ашигладаг.

      

Зам тээвэр. Улаанбаатар Мандалговийг холбосон хатуу хучилттай авто зам баригдаж, тус сумын Өгөөмөр багийн нутгаар 62 км дайран өнгөрдөг ба сумын төвөөс 13-17 км зайтай өнгөрдөг тул тус сум Улаанбаатар, Даланзадгадтай хатуу хучилттай замд  холбогдох боломжтой болж байна. Мөн Даланзадгад-Баруун чиглэлийн засмал зам тус сумын Мандах багийн нутгаар 30 км дайран өнгөрдөг. Одоогоор өөрийн аймаг, багтайгаа шороон замаар холбогддог.

 

Цахилгаан хангамж  Сум нь 2012 оноос аймгийн Дулааны цахилгаан станцаас салж Төвийн эрчим хүчний сүлжээнд  холбогдсон. Сумын төвд  1979 онд баригдсан 10 квт-ын  дэд станцтай. 7 байгууллага, 110 айл өрх төвлөрсөн цахилгааны шугамд холбогдсон. Тус сумын Жаргалант багийн нутгаар Номгон сумын ЦДАШ 60 км, Хүрмэн сумын ЦДАШ 45 км, Хондот багийн нутгаар Төвийн эрчим хүчний ЦДАШ 70 км, Өгөөмөр багийн нутгаар Олон овоотын ЦДАШ 70 км, Мандах багийн нутгаар Булган сумын ЦДАШ 80 км тус тус дайран өнгөрдөг нь цахилгааны эх үүсвэрээр бүрэн хангагдах боломжтой юм.

 

Харилцаа холбоо. Даланзадгад суманд байрлах үүрэн телефоны Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнителийн дахин дамжуулах станцууд, Хан-уулын оройд байрлах Жи-мобайлын станц, Өгөөмөрийн антенн дээр байрлах Мобиком, Юнителийн станцуудаас хамааралтай 4 төрлийн сүлжээнд холбогдсоноор сумын төвийн айл өрхүүд 100%, хөдөөгийн малчин өрхийн 80-90% нь үүрэн холбоонд холбогддог.

 

Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн  гүний 1 худаг, 2.5 тн багтаамжтай 2 усан сан, цахилгаан насосоор усаа шахаж сумын төвийн айл өрх, албан байгууллагыг усаар ханган ажиллаж байна. Мөн сумын төвийн унд, ахуйн хэрэглээнд ашиглах зориулалттай Гүн өрмийн 4, энгийн уурхайн 6 худагтай.

 

Дулаан хангамж. Сумын төвд 1 төвлөрсөн уурын зуухтай дэд бүтэц бүрэн шийдэгдэж айл өрхүүд хороолол гудамжаар халаалт, цэвэр бохирын хоолойг шийдвэрлэснээр сумын нийт өрхийн 80 хувийг  дулаан, цэвэр усаар  хангаж байна.

 

Байгууллага, аж ахуйн нэгжүүд

            Төсөвт 7, төрийн өмчит 2, банк санхүүгийн 2, харилцаа холбооны 1, худалдаа, үйлдвэр үйлчилгээний 5 байгууллага сумын төв дээр үйл ажиллагаа явуулдаг. Сумын нутаг дэвсгэрт 14 жуулчны бааз, 1 нүүрсний уурхай ажилладаг.

            Боловсролын салбар 55, эрүүл мэндийн салбар 19, нутгийн захиргааны байгууллага 27, орон нутгийн өмчит байгууллага 12, худалдаа үйлдвэр үйлчилгээний салбарт 6, нийт 119 ажилчин албан хаагчтайгаас 70 гаруй нь мэргэжлийн албан хаагчид байна.

            Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуульд 198 хүүхэд, түүнээс 92 хүүхэд дотуур байранд амьдардаг. Цэцэрлэгт 72 хүүхэд СӨБ эзэмшиж байна.

 

 

 

СУМЫН ОНЦЛОГ СОР БҮТЭЭГДЭХҮҮН

“Удмын өргөө” ХХК-ны монгол эсгий гэр

 

 Аймгийн Говь-фестиваль үзэсгэлэн худалдааны гранпри шагналтай бөгөөд сумын брэнд бүтээгдэхүүн юм.

 

 

                                                 СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

 

Сэрэнгэд тайжийн дурсгалд зориулсан хөшөө

 

Хөшөө дурсгалын нэр: Сэрэнгэд тайжийн   хөшөө

Байгуулагдсан он: 2004

Хөшөө, дурсгалын намтар: Сумаас зүүн урагш 15 кмт Сэрэнгэд тайжийн хөшөө нь байдаг. Орон нутгийн тусгай хамгаалалтанд бүртгэлтэй

 

 

 

  Аймгийн арслан Лувсанцэнд агсны дурсгалд зориулсан хөшөө

 

Хөшөө дурсгалын нэр: Лувсанцэнд агсны  хөшөө

Байгуулагдсан он: 2007 онд байгуулсан.

Хөшөө, дурсгалын намтар: Сумаас зүүн хойш 22 кмт. Бөх хэмээх Лувсанцэнд агсны өргөж байсан 395 кг жинтэй чулууг хөшөө болгон босгосон. Орон нутгийн тусгай хамгаалалтанд бүртгэлтэй.

 

          

 

 

                                                                                            

                    Эртний чулуун хөшөө

 

 

Сумаас баруун урагш 55 км-т  байдаг хөшөө чулуу.                                                          100 жилийн түүхийн дурсгалт хөшөө.                                                                               Орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг.

\Хүний биеийн шар усыг тарааж хуянг арилгадаг\

 

 

                           

СУМЫН ЕСӨН ГАЙХАМШИГ

 

“БАГА-БУЛАГ” ЦОГЦОЛБОР

Байгаль орчны гавъяат ажилтан Д.Бараадуузын байгуулсан төрөл бүрийн хүнсний ногоо болон мод тарьдаг ногоон байгууламж

 

   

 

 

 

 

 

МУХАР ШИВЭРТИЙН АМ:

Байгалийн өвөрмөц тогтоцтой зуны дунд сар хүртэл мөстэй байдаг учир жуулчид ихээр очдог үзэсгэлэнт газар

 

 

“ӨГӨӨМӨР ХАЙРХАН” УУЛ

Үргүй    хүнд үр заяадаг гэж яригддаг.

 

 
 
 

“ХАН-УУЛ”

Эрийн хийморь болсон уул юм.  Цагаан сарын шинийн 3-нд багтаж орой дээр нь гарч нар гарахыг харсан хүн тэр жилдээ хийморьтой явдаг.

 

 

 

 

                                                                                      

ЁЛЫН АМ:

 Байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалттай газар. Байгалийн өвөрмөц мөсөн тогтоцтой учир аялал жуулчлалд ашигладаг

 

 

 

 

 

 

 

 

                                                        

 

 

              

 

 

 

                

 

БАЛГАСНЫ УЛААН НУУР”

/Балгасна гол/ Говийн ундны усны нөөц сав газар энэ дор бий

 

                 

                                                                                                                                   

 

 

 

 

ЭСГИЙ ГЭР”

Аймгийн брэнд бүтээгдэхүүн. Удмын өргөө ХХК-ийн эсгий гэр жуулчдын сонирхлыг ихэд татдаг.

 

 

        

 

ШООВДОРЫН ЗЭЭРД АЗАРГА Аймгийн болон бүсийн уралдаанд олон удаа түрүүлж айрагдсан азарга /1985-2001/

 

 

               

 

 

ХОС ЗАНДАН ШИРЭЭ Ширээт тайж Жамьяндоржоос ач охин Хаянд өвлөгдөн улмаар хүү Батбэхэд хадгалагдаж байгаа.

 

                  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1332
518 / 39%
423 / 32%
191 / 14%
200 / 15%